Баянгол дүүрэг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс даяар өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчид, Ажлын албаны хамт олон нэгдэж Баянгол Агропарк ОНӨААТҮГ-т Нарс, Буйлс, Агч мод тэргүүтэй суулгац тарилаа.

Энэ үеэр Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа:

“Дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратегийг боловсруулж, улс үндэстнээрээ ТЭРБУМ МОД үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэн, 2030 он хүртэл бэлтгэх, эрчимжүүлэх, тогтвортой үргэлжлүүлэх гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх энэхүү үндэсний хөдөлгөөнд БГД-ийн 220 гаруй мянган иргэнийг төлөөлөн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчдээр сонгогдсон МАН, АН, ХҮН-ын төлөөлөл бүгд хүрэлцэн ирж эв санаа нэгтэйгээр гар бие оролцож буйд таатай байна. Та бидний хамтдаа тарьж буй эдгээр модод улам сайхан ургаж дэлгэрэхийн ерөөл өргөе!” хэмээн хэлсэн юм.